Жендэр

Жендэр (Gender):

СЕСМИМ төсөл нь үйл ажиллагааныхаа явцад жендерийн асуудлыг тусгаж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдэд өөрчлөлт, шинэчлэл нь хэр ялгаатай үр нөлөө үзүүлж буйд дүн шинжилгээ хийийн сацуу бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдад өгөх зөвлөмжид эдгээр жендерийн үр нөлөөний асуудлыг тусган оруулдаг. Жендерийн тэгш байдал (ЖТБ)-ыг хангах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн бүх бүрэлдэхүүн хэсэг, үе шатанд жендерийн тодорхой үйл ажиллагааг онцолж, төслийн нийт үр дүнг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангахад анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд СЕСМИМ төслийн зохион байгуулсан “Олборлох салбар ба Жендэр” чуулга уулзалт, мөн Жендэрийн нөлөөллийн үнэлгээтэй холбоотой илтгэл, материал, гарын авлага, тайлан зэргийг тус порталд байршуулсан болно.