Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (Environmental Impact Assessment):

Монгол улсад байгаль орчинтой холбоотой маш олон дүрэм, журам байдаг. Тэдгээрийн зарим нь олон улсын стандартыг хангадаг боловч зарим нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй буюу ялангуяа уурхайн хаалт, байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах, хуримтлагдсан нөлөөллийн үнэлгээ, стратеги бүхий байгаль орчны үнэлгээ, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ зэрэгт тодорхой сайжруулалт хийх шаардлага тулгарсаар байна. Үүнтэй холбоотойгоор СЕСМИМ төслийн зүгээс авч хэрэгжүүлж, зохион байгуулж буй үйл ажиллагаа, сургалт, семинаруудын илтгэл, материал, бичлэг бусад мэдээ мэдээллийг тус порталд оруулсан болно.