Танилцуулга
Монгол Улсын Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх (СЕСМИМ) төсөл нь Монгол Улсын Засгийн газрын олборлох салбарын засаглалыг сайжруулах, Монгол Улсын өнөөгийн болон хойч үед тухайн салбарын үр ашгийг илүү тэгш хуваарилах бодлогыг дэмжсэн техникийн туслалцааны төсөл бөгөөд Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2015 оноос 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд төсөл юм. СЕСМИМ төсөл нь Канадын Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Монголд хэрэгжиж буй анхны хамгийн томоохон төслийн нэг юм. Уг төслийг Канадад төвтэй Агритийм Канад Консалтинг ХХК хэрэгжүүлдэг бөгөөд Монголд өөрийн төлөөлөгчийн газраа байгуулан уг төслийн үйл ажиллагааг удирдан явуулдаг юм. Төслийн хэрэгжилтийн явцад Канадын Альберта мужийн Засгийн газар , Албертагийн Их сургууль (AИС), Калгарийн Их сургуулийн Төрийн бодлогын сургууль (КИХ-ТБС) болон бусад техникийн туслалцааны байгууллагууд, мөн Канадын олборлох салбар дахь тэргүүн сайн туршлага бүхий мэргэжлийн шинжээч, мэргэжилтэнгүүд өөрсдийн чиглэлээр мэдлэг туршлагаа хуваалцаж байна.
СЕСМИМ төсөл нь стратегийн орлогын менежмент, олборлох салбарын засаглал, тусгай зөвшөөрөл, уурхайн хаалт, байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, кадастр, жендэр зэрэг чиглэлд бодлогын зохицуулалт хийх, хууль эрх зүйн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх болон чадавхийг бий болгох, бэхжүүлэх замаар ил тод, тогтвортой олборлох салбарын засаглалыг дэмжих болно. Уг төсөл нь Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, мөн Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газартай нягт хамтран ажиллаж, Канадад туршлага судлах аялал, дадлагажих хөтөлбөр, сургалт семинар зохион байгуулах замаар төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, Канадын тэргүүн туршлагыг Монголд таниулах, зэрэг төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.