Та юу хайж байна?

Outotec Нүүрсний технологи

Outotec нь өндөр үр ашигтай технологийн шийдэл болоод нүүрс бэлтгэх бүх үе шатны үйлчилгээг боловсруулж, загварчлан хүргэдэг. 
Нарийн нүүрс олборлох, хаягдал усгүйжүүлэхээс  авахуулан ашиглалтын болон засварын үйлчилгээнд оруулж буй бидний шийдэл нь нүүрсийг илүү сайн, илүү үр ашигтай боловсруулах, усгүйжүүлэх аргачлалыг шийдвэрлэхэд зориулагдан бүтээгдсэн юм. Бидний шийдлүүд нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ашиг орлогыг сайжруулах болон байгаль орчинд үзүүлж буй нөлөөг бууруулах зорилгоор боловсруулалтын процессыг оновчтой болгох, технологийг боловсронгуй болгон сайжруулахад тусладаг.

Ашигтай талууд

•    Өндөр бүтээмж, бүтээгдэхүүний  сайжруулсан чанар
•    Үйл ажиллагааны болон бүх шатны боловсруулалтын бага зардал
•    Ус ашиглалт болон дахин ашиглалт
•    Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд болон байгаль орчны хэрэгжилт дээшлэх
•    Хаягдал болон хадгалалтын  зардлыг бууруулах 

 

 

Хөвүүлэн баяжуулах технологи
Outotec-ийн нүүрс хөвүүлэн баяжуулах технологи нь өндөр технологийг ашиглан үнс багатай бүтээгдэхүүнийг өндөр бүтээмжтэйгээр үйлдвэрлэдэг. Төрөл бүрийн бүтэцтэй материалыг боловсруулах найдвартай чанар болон чадварын үр дүнд камеруудыг ажиллуулахад шаардлагатай нөөцийн хэмжээг бууруулж нэг тонн нүүрсийг боловсруулах зардлыг харьцангуй хэмнэж өгдөг. 

Outotec-ийн хөвүүлэн баяжуулах камернууд нь ашиглахад хялбар байхаар бүтээгдсэн.  Зуурмагт өртөх эд ангиудын тоог цөөлөхийн сацуу эд ангиудын засвар үйлчилгээ, сэлбэгийг хялбар солих урьд өмнө байгаагүй ухаалаг шийдлийн ачаар бид ийм үр дүнд хүрсэн билээ. Дээд зэргийн холих технологи гэдэг нь илүү бага хурдаар ажиллуулахын зэрэгцээ сэлбэг хэрэгслийн ашиглалтын хугацааг илүү уртасгасан гэсэн үг юм. Ингэснээр үйлдвэрлэлийн гарцыг дээшлүүлж, засвар үйлчилгээний зардлыг бууруулах боломжтой болсон. 

Шинэтгэн сайжруулсан камерын дизайн болон амсар болон гадаргуугийн талбайн угсралтыг тохируулах замаар гарцыг нэмэгдүүлж, үнс багатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ашиглаж болох хамгийн бага хэмжээтэй урвалжийн тусламжтайгаар үйлдвэрлэлийг явуулах ба үүний үр дүнд бүтээгдэхүүний боловсруулалтын асуудлуудыг багасгахын зэрэгцээ усыг цэвэршүүлэх хэрэгцээг бууруулдаг. 

Танай хөвүүлэн баяжуулах камеруудад олон янзын шийдлийг цогцлуулснаар та хамгийн асуудалтай гэгдэх нүүрсийг ч гэсэн боловсруулж чадна. Бид зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт автоматчлал, хөөс угаалт болон хөөсний хаягдлыг тооцсон хувилбар бүхий шийдлийг сонгож өгнө.  Ингэснээр бид таны нүүрсний хөвүүлэн баяжуулах боловсруулалтын хэрэгцээнд зориулан техникийн шилдэг шийдлийг өгөхөөс гадна боловсруулалтын зардлыг тань хэмнэх болно. 

Та одоо байгаа боловсруулалтын процессоо оновчтой болгож тогтворжуулахыг хүсч байгаа бол Outotec-ийн ухаалаг тоноглолыг хөвүүлэн баяжуулах камерт суурилуулснаар Outotec-ийн эсвэл өөр үйлдвэрлэгчийн камер эсэхээс үл хамааран баталгаатай, найдвартай мэдээлэл авахаас гадна процессыг хянаж чадна. 

FrothSense™ дүрсжүүлэгч хурд, чиглэл, хөөсний хэмжээ болон тогтворжуулалтын талаарх тухайн цаг үеийн мэдээллийг шууд хяналтын өрөө рүү дамжуулна.  

Өтгөрүүлэх технологи
Манай хэрэглэгчид хаягдал хадгалах, хамгийн их усыг гаргаж авч, өөрсдийн хаягдал хадгалах байгууламжийн ашиглалтын талбайг хамгийн бага хэмжээнд байлгах таатай нөхцлийг эдлэх Outotec-ийн зуурмаг өтгөрүүлэгч баталгаат технологийг ашигладаг. Outotec-ийн дээд зэргийн гүйцэтгэл болон найдвартай байдлын батлагдсан нэр хүнд биднийг нүүрсний салбарын өтгөрүүлэлтийн шийдлийн загварчлал, угсралт болон ханган нийлүүлэлтээрээ зах зээлд тэргүүлэгч болгосон юм. Бид мөн хусуурын загварчлал, удирдлага болон хяналтын стратеги зэрэг өтгөрүүлэх технологийн шинэ нээлтүүдийг боловсруулж гаргасан билээ.

Олон үе давхаргаас боловсруулалтанд орж ирж байгаа нүүрс болон хэлбэлзэлтэй боловсруулалтын түвшин зэрэг нь манай үйлчлүүлэгчдийн нүүр тулдаг олон асуудлуудын нэг юм. Бидний патентласан Vane Feedwell™ технологи  шинэ төслүүдийн полимерын ашиглалтыг хамгийн бага хэмжээнд байлгах, усгүйжүүлэх  ажиллагааг дээд хэмжээнд хангах зэргээр  эдгээр асуудлуудыг даван туулахад тусладаг. Мөн боловсронгуй болгох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуучирсан технологийн гүйцэтгэлийг сайжруулах зэргээр үүнийг ашиглаж ирсэн билээ.
  
Сүүлийн үеийн бусад шинэ нээлтэнд хөөсийг бууруулж, агаараар өтгөрөх зуурмагтай холбоотой асуудлуудыг багасгахад зориулагдсан бүтээсэн нүүрсний хаягдал болон баяжмалд зориулсан агааргүйжүүлэх шинэ агуулах багтаж байна. Нүүрсний олон уурхай дээр туршигдаж батлагдсан Outotec-ийн угсардаг савны загварчлал нь ерөнхий зардлыг бууруулахын сацуу хадгалах савыг дотор буудаж, угсралтыг хийхдээ гагнуур, тэсэлгээ эсвэл будгийн ажил хийдэггүй учир суурилуулалт болон төслийн эрсдэлийг мэдэгдэхүйцээр бууруулан илүү их үнэ цэнийг бий болгодог 

Бидний маш нарийн туршилтын үйлчилгээ болон шинэлэг технологи нь таны боловсруулалтын явцыг оновчтой болгоход туслахаас гадна гарцыг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулна.  

Шүүх технологи
Outotec нарийн ширхэгт нүүрс болон хаягдлыг усгүйжүүлэх олон төрлийн шүүлтүүрийг санал болгодог. Outotec Larox® RB-SV хөндлөн вакуум туузан дамжуургын шүүлтүүр эсвэл Outotec Larox® SC эргэлтэт вакуум ялтсан шүүлтүүр зэрэг бидний вакуум шүүлтүүрийн технологиуд нь нарийн нүүрсийг усгүйжүүлэхэд маш сайн тохирдог. Нарийн ширхэгтэй хаягдлыг усгүйжүүлэхэд бүтээгдэхүүний чийгшил болон хүчин чадлын төлөвлөгөөг даралтат эдийн засгийн хувьд хэмнэлттэй шүүлтээр хангах боломжтой. 

Outotec-ийн даралтат шүүлтийн технологид Outotec Larox® FFP хурдан нээгдэх шүүлтүүрийн дарагч болон Outotec Larox® FP мембранан шүүлтүүрийн дарагч багтдаг. Нүүрс боловсруулалтын ердийн шүүлтэнд ашиглагддаг бас нэг арга бол Outotec Larox® LSF нарийн цэвэрлэгээний шүүлтүүр хамгийн шилдэг шийдэл болсон гидравлик усны түгжигч зэрэг илүү их хэрэгцээтэй арга болох өтгөрүүлэгчээс давсан нарийн цэвэрлэгээ юм.

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Outotec Нүүрсний технологи

08 САРЫН 01

Байгалийн баялгийн тунхаг

09 САРЫН 05

Уул уурхайн бирж гэж юу вэ?

05 САРЫН 26

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.