Та юу хайж байна?

Хайлуур жонш, түүний үйлдвэрлэл, хэрэглээ

1868 оны үеэс жоншийг дэлхий нийтээрээ “Fluorite” хэмээн нэрлэх болсон бөгөөд энэ нь Латин хэлний “Fluere” буюу “урсах” гэсэн үгнээс гаралтай. Тухайн үеэс жоншийг гоёл чимэглэл, гар урлал, засал чимэглэлд хэрэглэхээс гадна ган хайлуулахдаа шингэрүүлэгч болгон хэрэглэж байжээ.

 

Хайлуур жоншны найрлагын 51.1 хувийг кальци (Ca), 48.9 хувийг фтор (F) бүрдүүлдэг, метал бус эрдэс юм. 19-р зуунд ган хайлуулахад хайлуур жоншийг өргөн хэрэглэдэг байсан бол өнөө үед гангийн буюу төмрийн хайлш бэлтгэх, хөнгөн цагааны үйлдвэрлэл, гагнуурын электродын бүрхүүл, гангийн цутгуур, цементийн үйлдвэр, тусгай зориулалтын оптик шил үйлдвэрлэх, фторт устөрөгчийнхүчил болон бусад фторт нэгдлүүдийг гарган авахад ашиглаж байна. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд жилд 5.7-6.0 сая орчим тонн хайлуур жоншны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэж байна.

 

 

Монгол орны зүүн урд хэсгээс эхлэн Хэнтий аймгийг дайран хайлуур жоншны томоохон бассейн (илэрц) байдаг. 1954 онд нээгдсэн Бэрхийн уурхай нь манай орны хайлуур жоншны томоохон ордуудын нэг

 

Монгол улс жилд 300–460 мянган тоннхайлуур жоншны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай орны жонш нь ОХУ, БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл болон бусад салбарт худалдаалагддаг. Өнгөрсөн жилүүдэд, ялангуяа 2011-2013 онд зах зээлийн нөхцөл ихээхэн таатай байсан тул олборлолт болон боловсруулах үйлдвэрүүд олноор ашиглалтад орж, жилдээ 400 орчим мян.тн-ыг олборлож байв. Гэвч ойрын ирээдүйд зах зээлийн нөхцөл сайжрахгүй төлөвтэй тул олборлолтын хэмжээ өсөх магадлал бага байна. 

Монгол улсын жоншны үйлдвэрлэл

 

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр 120-130 мянган тонн жоншны баяжмал буюу нийт экспортын бүтээгдэхүүний 30 хувийг үйлдвэрлэн худалдаалж буй ч, боловсруулаагүй эсвэл хэт доогуур боловсруулалттай бүтээгдэхүүний экспорт давамгайлж байна.

 

 

Эх сурвалж: 

Б.Нямдаваа, С.Баяраа. МОНГОЛ ОРНЫ ХАЙЛУУР ЖОНШ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХДАА ЯМАР ТЕХНОЛОГИОР БОЛОВСРОГДОН ГАРДАГ ТАЛААР. Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 2 (202) 2012

АМГТГ. 2017. МОНГОЛ УЛСЫН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОС, Õ¯ÍÄ ¯ÉËÄÂÝÐÈÉÍ САЛБАР, АМГТГ-ЫН 2016 ОНЫ ¯ЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, 2017-2020 ОНЫ ТӨСӨӨЛӨЛ, ХҮРЭХ ҮР ДҮН

Б.Төгс. Монголын жоншны салбарын орлого буурчээ. 2014. http://www.mongolianminingjournal.com/content/53681.shtml

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Үнэт метал гэж юу вэ?

09 САРЫН 04

Зэс гэж юу вэ?

09 САРЫН 05

Монгол улс дахь алтны эрэл хайгуул, нөөц

05 САРЫН 26

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.