Та юу хайж байна?

Монгол улс дахь алтны эрэл хайгуул, нөөц

Уул уурхайн салбарт 2008-2013 онуудад хууль, эрх зүй болон татварын орчин тогтворгүй байсан нь алтны эрэл хайгуулын ажилд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татахад сөргөөр нөлөөлжээ. Бэлтгэгдсэн шороон ордын нөөц дуусч, цаашид шинээр томоохон нөөцтэй шороон ордууд нээгдэх магадлал бага байна.

 

Нийт тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ Монголын нутаг дэвсгэрийн 40 хувийг эзэлж байснаа одоо 9.5 хувь болж, бараг 4 дахин буурсан.  

 

Монгол улсын төсвөөс геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэхэд 2014 онд 10 тэрбум төгрөг буюу 5 сая ам.доллар хуваарилан хэрэгжүүлж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт зэргийг оруулснаар Монгол улсын нутаг дэвсгэрийн 19.5 хувьд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болсон нь хайгуулын ажлыг эрчимжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

 

2014 оны байдлаар шороон ордын 27.6 тонн, үндсэн ордын 224.2 тонн, алт агуулсан бусад металлын ордын 1101.3 тонн, нийт 2000 гаруй тонны алтны нөөц бүртгэгдээд байна. 

 

Монгол улсад алтны 608 шороон орд илэрч, нөөц нь бүртгэгджээ. Эдгээрийн 169 шороон орд газруудад алтны олборлолтын үйл ажиллагаа явагдаж, ихэнх нөөц нь дуусч, зарим алтны ордуудын уул геологийн нөхцөл хүнд, олборлолтын өртөг, зардал өндөр зэргээс шалтгаалан олборлолт одоогоор явагдахгүй байна. Одоогоор олборлолт хийгдэж байгаа шороон ордуудад 27.6 тонн алт байгаа гэсэн тооцоо гарч байна. 

 

Төв, Сэлэнгэ болон Баянхонгор аймгуудад 392 алтны шороон орд бүртгэгджээ. Эдгээрээс 108 алтны шороон ордод олборлолт хийж байна. Эдгээр аймгуудад нийт шороон ордын 64.5 хувь, олборлолт хийж байгаа ордын 63.9 хувь, нийт нөөцийн 64.4 хувь нь хамарч байна. 

 

Монгол улсад байгаа алтны 74 үндсэн ордуудад 224.2 тонн алтны нөөц байна. Сэлэнгэ аймгийн Гацууртын алтны үндсэн ордын 50 тонн алтыг бүрэн ашиглаад байна. Эдгээрээс гадна Цагаанчулуут, Олон Овоот, Нарантолгой, Тавт болон Цагаан цахирын зэрэг ордууд үндсэн ордод хамаарч байна.

 

Алт агуулсан бусад металлын ордуудад зэс, хар тугалга болон цайрын орд орж байна. Эдгээр ордуудад Монгол улсын алтны дийлэнх нөөц бүртгэгдээд байна. Хар тугалга-цайрын 6, зэсийн 11 ордуудад нийт 1101.3 тонн алтны нөөц бүртгэгджээ. Зөвхөн Оюутолгойн зэс болон алтны ордод 1028.0 тонн алтны нөөц байна. Мөн Оюутолгойн ордод тодорхой нөхцөлд нэмж ашиглах 810 тонн алтны нөөц бүртгэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Хайлуур жонш, түүний үйлдвэрлэл, хэрэглээ

05 САРЫН 26

Зэс гэж юу вэ?

09 САРЫН 05

Үнэт метал гэж юу вэ?

09 САРЫН 04

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.