Та юу хайж байна?

Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт: Өмнөговь ба Оюу Толгой

2015 оны 4-p сард Оюу Толгой ХХК болон Өмнөговь аймаг, төслийн нөлөөлөлд өртсөн дөрвөн сумдын хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байна. Гэрээний дагуу байгуулагдсан Хамтын ажиллагааны хороо, Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан нь гэрээг хэрэгжүүлэх үндсэн механизм юм.

 


Хамтын ажиллагааны хороо нь Оюу Толгой ХХК-ийн дөрвөн удирдлага, Өмнөговь аймгийн есөн удирдлагаас бүрдэх бөгөөд Оюу Толгой ХХК болон түүний түншлэгч орон нутгийн хоорондын бүх хамтын ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Хорооны ажлын нэг чухал хэсэг бол Оюу Толгойн орон нутгийн бүх харилцаанд иж бүрэн, ил тод зөвлөлдөх үйл явцыг хангах явдал болно.

 

 

Хорооны ажлын бас нэг чухал хэсэг нь Оюу Толгой төслийн болон Өмнөговь аймгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлага, ирээдүйн эрхэм зорилгод нийцэх эсэхэд үндэслэн Хөгжлийг дэмжих санд ирүүлсэн төслийн саналуудыг хянаж, Сангийн Удирдах зөвлөлд зөвлөгөө өгөх явдал юм. Хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлд ОТ-н дөрвөн ахлах удирдагч, Өмнөговь аймгийн гурван ахлах албан тушаалтан орно. Хөгжлийг дэмжих сан Оюу толгой төслөөс Өмнөговь аймагт хандсан төсөл, хөтөлбөрт зориулан хуваарилсан хөрөнгийг удирдан зохицуулах болно. Энэ хороо нь жилд дөрвөн удаа хуралдаж, олон нийтийн бүлгүүд, Өмнөговь аймгийн орон нутгийн засаг захиргаадаас ирүүлж буй олон нийтэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн саналуудыг хянаж үнэлдэг.

 

 

Санхүүжилтийн журам нь олон нийтэд нээлттэй байдаг. Санхүүжилтийн ерөнхий үе шат, журмыг товч авч үзье:

  1. Хөгжлийг дэмжих санд төслийн санал ирүүлэх - Эрх бүхий өргөдөл гаргагч
  2. Төслийн саналыг хүлээн авч, бүртгүүлэх - "Говь Оюу ХДС"
  3. Төслийн саналыг хянах, үнэлэх, ач холбогдлоор нь эрэмбэлэх - Улирал тутмын Хамтын ажиллагааны хорооны уулзалт
  4. Тэргүүлэх ач холбогдол бүхий саналуудыг урт, богино хугацааны төлөвлөгөө, стратегид үндэслэн санхүүжүүлэх - "Говь Оюу ХДС"
  5. Шийдвэр гаргаж төслийн саналыг батлах - "Говь Оюу ХДС"-ийн улирал тутмын ТУЗ-ийн хурал
  6. Батлагдсан төсөл буюу хөтөлбөрийн өргөдөл гаргагчид албан ёсны тайлан өгөх - "Говь Оюу ХДС"
  7. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх - Шаардлага хангасан өргөдөл гаргагчид
  8. Хэрэгжүүлэх явцад үнэлгээ, дүн шинжилгээ хийх - "Говь Оюу ХДС"
  9. Аудит хийлгэх - Итгэмжлэгдсэн төлөөлөгч
  10. Аудит хийлгэх - Аудитын фирм

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сангийн цахим хуудаснаас авна уу: www.goviinoyu.mn 

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт: Өмнөговь ба Оюу Толгой

05 САРЫН 17

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.