Та юу хайж байна?

Уул уурхай ба орон нутгийн эдийн засгийн хөгжил: Гана улсын туршлагаас

Уул уурхайн салбар нь орон нутгийн эдийн засагтай шууд холбоос багатай (экспортод баримжаалсан, гадаад хөрөнгө оруулалтаас хамааралтай) тухай асуудлыг олон тооны судалгаагаар хэлэлцсэн байдаг. Энэхүү “тусгаар” эдийн засаг нь орон нутгийн эдийн засагт үр өгөөж муутай, үйлдвэрлэлийн үндсэн орц болон гарц нь түүхий эдээс шууд хамааралтай байдаг. Блоч болон Oвусу нар (2012) Гана улсын алт олборлолтын салбарт энэ байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар нарийвчлан судалжээ. Алт олборлолтыг тухайн улсын эдийн засгийн бусад салбараас тусгаарлагдсан, хавсарга байдлаар төсөөлж авч үздэг. Гэвч их хэмжээний хөрөнгө оруулалт, үүнээс үүдэлтэй өсөлтийн улмаас алтны салбар нь зөвхөн “тусгаар” эдийн засаг биш харин Гана улсын эдийн засгийн нэгэн чухал тулгуур болохыг тэдний хийсэн судалгааны үр дүнд тодорхойлжээ. Гана улсын алтны салбар маш олон холбоосоор нийт эдийн засагтай уялдаж байгааг гаргасан байна.

 

Гана улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарт ханган нийлүүлэгчдийн шатлал:

 

Шат 1: Шууд нийлүүлэгч

  • Инженеринг болон үйлчилгээ үзүүлэгчид (жишээ нь, төслийн инженерийн компаниуд)
  • Үндсэн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид (OEMs) (капитал тоног төхөөрөмж)
  • Тогтмол хэрэглэгддэг орц нийлүүлэгчид (тэсэрч дэлбэрэх бодис, химийн бодис)
  • Мэргэшсэн агентууд болон дистрибьюторууд (насос, холхивч, тээврийн хэрэгслийн эд анги)

 

Шат 2: Шууд бус нийлүүлэгчид

  • Мэргэшсэн инженерингийн үйлчилгээ (цахилгааны ба агааржуулалтын инженер)
  • Бүрдэл хэсгийн үйлдвэрлэгчид
  • Стандарт бүрдэл хэсгийн үйлдвэрлэгчид (кабелиуд, цахилгаан моторын эд анги)
  • Төрөлжсөн жижиг эд ангиуд үйлдвэрлэгчид (өргөх дэгээ, хавхлага, татлага)
  • Цувимал болон машин, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
  • Орц нийлүүлэгчид (химийн бодис, ган бүтээгдэхүүн)
     

Гана улсын уул уурхайн салбарын хувьд бүрэн дүр зургийг гаргахын тулд уул уурхайн үйлчилгээнд шууд холбогдох дараах хоёр түвшинг нэмж оруулсан байна:

 

Шат 3: Уул уурхайн шууд үйлчилгээ

  • Геологийн, судалгааны, газар ашиглалт ба төлөвлөлт
  • Лабораторын үйлчилгээ
  • Өрөмдлөгийн үйлчилгээ

 

Шат 4: Шууд бус үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчид (энгийнээс мэргэшсэн хүртэл):

  • Санхүү, даатгал, үл хөдлөх хөрөнгө
  • Хууль зүйн үйлчилгээ
  • Тээвэр, ложистик
  • Иргэний барилгын инженер
  • Байгаль орчны үйлчилгээ
  • Барилга, газар зохион байгуулалт
  • Хоол хүнсний үйлчилгээ
  • Цэвэрлэгээ
  • Аюулгүй байдал, хамгаалалт

 

Гана улсын хууль тогтоомжид заасны дагуу 2013 оноос эхлэн уул уурхайн компаниуд нь Гана улсын бүтээгдэхүүнийг агуулсан "Орон нутгийн худалдан авалтын жагсаалт"-ыг боловсруулж, мөн “Орон нутгийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-г мэдүүлэх үүрэг хүлээжээ. 2013 онд Уул уурхайн танхим нь гишүүдийн нэрийн өмнөөс Орон нутгийн худалдан авах ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг боловсруулж, мэдүүлсэн байна.

 

(Дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх сурвалжаас авна уу. Р. Блоч, Г. Oвусу нар, 2012 он, Гана улсын алтны уурхайн салбарын орц, гарц: Хамааралт асуудлын сорилт. Нөөцийн бодлого, 37 (2012), 434-442 дахь тал)

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Баялгийн засаглал, менежмент: Норвеги улсын туршлага

05 САРЫН 20

Баялгийн засаглал, менежмент: Чили улсын туршлага

05 САРЫН 14

Нүүрсний салбарын улсын төсөвт эзлэх байр суурь

02 САРЫН 10

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.