Та юу хайж байна?

Баялгийн засаглал, менежмент: Чили улсын туршлага

Чили улсын хүн амын тоо 17.2 сая, 2000-2011 онд ДНБ-ний дундаж өсөлт 4.4 хувь байснаас 2010-2013 онд 6 хувь болж өссөн. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2011 онд 17,312 ам.доллар болж Өмнөд Америкийн хамгийн өндөр орлоготой орны нэг болсон. Нэг хүн ногдох ДНБ-ний хэмжээ нь 2000 оны түвшин болох 9,572 ам.доллараас бараг 2 дахин өссөн.

 

ДНБ-ийн салбарын бүтэц сүүлийн арваад жилд өөрчлөгдсөн бөгөөд уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2000 оны 7.2 хувиас 2011 онд 16.6 хувь болж өссөн. Харин хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 5.3 хувиас 3.4 хувь, аж үйлдвэрийн салбар 17 хувиас 11.9 хувь; үйлчилгээний салбар нийт эдийн засгийн үйл ажиллагааны талаас илүү хувийг эзэлж байна.

 

Дэлхийн зэсийн нийт нөөцийн 190 тэрбум тонн буюу 28 хувь нь Чилид байдаг. Энэ нь зэсийн хоёр дахь томоохон үйлдвэрлэгч орон болох Перугийн нөөцтэй харьцуулахад хоёр дахин их. Тус улс нь экспортод суурилсан түүхий эдийн олборлолт явуулдаг. Уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн нь нийт экспортын 60 хувийг бүрдүүлдэг. Аж үйлдвэрийн салбар нийт экспортын 34 хувь, хөдөө аж ахуйн салбар 6 хувийг эзэлдэг.

 

Чили улсын уул уурхайн татварын систем ил тод, урьдчилан таамаглахуйц, тэнцвэрийг хангасан бөгөөд тухайн салбарын дотодд, гадаадын аж ахуйн нэгжүүд  нь хүлээн зөвшөөрөхүйц хэмжээг баримталдаг.

 

Чили улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь нээлттэй, ил тод арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Хуулийн дагуу хөрөнгө оруулагчдад үл ялгаварлан хандах, татвар үл хөдлөх зэрэг нөхцлүүдийг хөрөнгө оруулагч ба Чилийн төр засаг хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. Чили  улсын эдийн засгийн нээлттэй байдал, хөрөнгө оруулалтын дэглэмийн тогтвортой байдал зэрэг нь улсдаа шаардлагатай байгаа үлэмж хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг (ГХО) татаж чадсан.

 

Уул уурхайн хуулийн дагуу өсөн нэмэгдэх татварыг (progressive tax) ногдуулдаг. Ашгийн хэмжээ ихээхэн өндөр байх үед өндөр хэмжээний татвар ногдуулж байгаа нь ( ашиг нь нийт орлогын 85 хувь тэнцэх үед татварын хэмжээ 14 хувь байх) байгалийн баялгаас авч буй ашгаас төр нь тодорхой хувь хэмжээг авч үлддэг.

 

Уул уурхайн салбарын жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдгээрийг шахан гаргахгүйн тулд тэдгээрт зориулсан тусгай нөхцлүүдийг хуулиндаа тусгасан байна.

 

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл ДНБ-ийн 15 хувь эзэлж байсан 2006-2010 онуудад нийт татварын орлогын 27 хувийг уул уурхайн компаниудын төлсөн татвар, төрийн өмчит компаниудын ашгаас бүрдүүлж байсан. Татварын орлогыг удирдах, хуваарилах асуудал мөн чухлаар тавигддаг.

 

Чили Төсвийн хариуцлагын тухай хуулийг (ТХТХ) 2006 онд баталсан. Ингэснээрээ татварын орлогыг удирдах, урьдчилан тооцоолох боломжтой, томъёонд суурилсан бодлогын хүрээг бий болгож энэ богино хугацааны улс төрийн ашиг сонирхолд өртөхөөс сэргийлэх чадвар бүхий тогтолцоо буй болгосон.

 

ТХТХ-ийн хулиар (i) бүтцийн тэнцвэрийн дүрмийн эрхзүйн орчныг бүрдүүлсэн; (ii) тэтгэвэртэй холбоотой болзошгүй зардлуудын асуудлыг шийдвэрлэх Тэтгэврийн нөөцийн санг (ТНС) үүсгэн байгуулсан; (iii) Зэсийн тогтворжилтын санг Эдийн засаг, нийгмийн тогтворжилтийн сан (ЭЗНТС) гэж нэрлэгддэг илүү өргөн хүрээний Баялгийн сан болгож өөрчилсөн. (iv) Төв банкийг хөрөнгөжүүлэх албан ёсны механизмыг бий болгосон. Эдийн засгийн өсөлт саарсан үед энэхүү ЭЗНТС-нд оруулсан хөрөнгө нь нийгмийн болон бусад салбарын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн баталгаа болох юм.

 

Чилийн мөрдөж буй мөчлөгийн эсрэг бодлого болон төсвийн сахилга бат хоёр нь мөн давуу талуудыг бий болгосон.

 

Нэгдүгээрт, валютын ханшны савалгааг, ялангуяа, зэсийн үнэ өндөр байх жилүүдэд хамгийн бага түвшинд барьж чадаж байгаа. Ингэснээрээ “Голланд өвчин”–ээс сэргийлэх буюу бууруулах боломжтой болсон. 2011 оны Behre Dolbear –ийн уул уурхайн хөрөнгө оруулалтын зэрэглэлээр Чили нь валютын ханшны тогтвортой байдлын үзүүлэлтээрээ нийт 10 онооноос 8 буюу хамгийн өндөр оноог авсан14.

 

Хоёрдугаарт, Чилийн мөчлөгийн эсрэг төсвийн бодлого болон татварын орлогын зохистой удирдлага нь дунд хугацааны гүйцэтгэлийн тодорхой бус байдлыг багасгаж, улмаар гадаад санхүүжилтын эх үүсвэрийн хэрэгцээг бууруулж, олон улсын зах зээл дэх зээллэгийн эрсдлийн шимтгэлийн төлбөрийг багасгах боломжтой болсон.

 

Баялгийн сангуудад оруулсан мөчлөгийн эсрэг хөрөнгө оруулалт болон эдгээр сангуудын менежментийн сахилга бат сайн. ЭЗНТС–гаас санхүүжүүлэх зардлыг Конгрессоор хэлэлцэж баталдаг нь богино хугацааны эрх ашиг бүхий зардлыг санхүүжүүлэхээс сэргийлдэг.

Эх сурвалж:  "Судалгааны тайлан 3- Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь: Байгалийн нөөц баялаг ихтэй улс орнуудын тэргүүн туршлага" 2015 

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Санхүүгийн үр ашгийн сайжруулах боломжууд: татвар, үнэ шилжүүлэлт, жинхэнэ эзэн

03 САРЫН 26

Уул уурхайн эдийн засагт оруулж буй хувь нэмэр

02 САРЫН 16

Нүүрсний салбарын улсын төсөвт эзлэх байр суурь

02 САРЫН 10

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.