Та юу хайж байна?

Монгол улсын уул уурхайн салбарын хөгжил

Монгол улсын уул уурхайн салбарын хөгжил

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс нь нүүдлийн мал аж ахуй давамгайлсан социалист улсаас зах зээлийн эдийн засаг, олборлох үйлдвэрлэл бүхий олон намын системтэй ардчилсан нийгэмд шилжсэн юм. Монгол улс 2.9 сая хүн ам, 1.6 сая квадрат км нутаг дэвсгэртэй. 70 жилийн турш Социалист орнуудын эвслийн гишүүн байсан Монгол улс энэхүү систем задран унахад чухал дэмжлэгээ алдсан юм. Үүнтэй холбоотойгоор өргөн хэмжээний өмч хувьчлал явагдсан ба энэ нь богино хугацаанд ажилгүйдэл, инфляци, ядуурлын түвшинг нэмэгдүүлэх шалтгаан болсон байна.

1990-ээд оны сүүлээр ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглаж эхэлснээр Монгол улсын эдийн засагт томоохон өөрчлөлт гарч, энэ нь өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбар хурдацтай хөгжин Монгол улсын эдийн засаг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг болоход нөлөөлсөн юм. Цаашлаад, хөгжиж буй бусад орнуудын адилаар уул уурхайн салбарын хөгжил нь мөн зарим нэгэн бэрхшээлтэй асуудлыг бий болгож байна. Үүнд, гадаадын хөрөнгө оруулагчид ашигт малтмалын нөөцийг хяналтандаа авч байгааг эсэргүүцэх, хууль журмыг чангатгах, уул уурхайн ордуудыг төрийн мэдэлд авах зэрэг дарамт шахалттай Монгол улсын Засгийн газар тулгараад байгаа юм. Дэлхийн эдийн засгийн хүндрэл, улам бүр чангарч буй дотоодын хууль журам зэргээс шалтгаалан Монгол улсад оруулах ГШХО 2011 оны сүүл гэхэд хамгийн оргил үедээ хүрээд саарсан байна.

Монгол улсад одоогоор мэдэгдэж байгаагаар 80 гаруй төрлийн ашигт малтмалын 6,000 гаруй ордууд илрээд байна. 1920-оод оны үеэс хойш хийгдсэн геологийн судалгаагаар ашигт малтмалын арвин их нөөц илрүүлсэн ч тус улсын нутаг дэвсгэрийн 15%-д л бүрэн хэмжээний зураглал хийгдэж, илэрсэн ордуудын 600 орчим нь нарийвчлан судлагдсан байна. Одоогийн байдлаар, эдгээр ашигт малтмалын ордоос 200 гаруйг нь ашиглаж байгаа бөгөөд ихэвчлэн алт, зэс, нүүрс, давс олборлож байна.

Монгол улсад уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн зохицуулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон тус яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) гэсэн төрийн 3 байгууллага ерөнхийдөө хариуцдаг. Бусад төрийн байгууллагууд чухал ч хоёрдугаар зэргийн оролцоотой байдаг. УУХҮЯ болон БОНХАЖЯ-д өнгөрсөн 5 жилийн хугацаанд ихээхэн шинэчлэл хийсэн боловч энэ хугацаанд бий болсон уул уурхайн салбарын огцом өсөлттэй харьцуулахад дээрх яамдын чадавхид хангалттай өөрчлөлт гараагүй байна.

УУХҮЯ нь ашигт малтмалын салбарын бодлого, хууль журмыг боловсруулдаг бол, АМГТГ нь тусгай зөвшөөрлийн асуудлыг хариуцдаг. БОНХАЖЯ нь өөрсдийн хариуцдаг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, нөхөн сэргээлт, уул уурхайн салбарын үйл ажиллагааг зохицуулах стандарт, журмаар дамжуулан уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин, байгалийн нөөцөд үзүүлж буй нөлөөллийг удирддаг. Харин МХЕГ нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудлыг хянах шалгах үүрэгтэй байгууллага Тайлангийн хураангуй Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ Хуудас vi юм. Түүнээс гадна аймаг, сумын түвшний байгууллагууд мөн уур уурхайн салбарын асуудлыг зохицуулах үйл ажиллагаанд оролцдог. Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааг зохицуулсан гол хуулиудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль (2012), Ашигт малтмалын тухай хууль (2006), Төрийн хяналт шалгалтын тухай хууль (2003), болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль (2009) зэрэг орно. 

Эх сурвалж: Састэйнабилити Ийст Эйжия ХХК. 2014. Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ. Уул уурхайн яам. Улаанбаатар хот, Монгол Улс.  

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ

02 САРЫН 23

Уул уурхай ба тогтвортой хөгжил

02 САРЫН 13

Тогтвортой хөгжил

02 САРЫН 13

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.