Та юу хайж байна?

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Састэйнабилити Ийст Эйжия ХХК. 2014. Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ. Уул уурхайн яам. Улаанбаатар хот, Монгол Улс.  

Уул уурхайн салбар нь Монгол улсын хөгжлийн суурь, эх үүсвэр бөгөөд ирээдүйд мөн энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байгаа ч уул уурхайн салбарын хөгжил нь Монгол улсын хөгжилд, түүнчлэн монголчуудын амьдралд яаж нөлөөлөх талаар тодорхой санал нийлсэн алсын хараа харагдахгүй байгаа юм. Энэ асуудалд хариу өгөхөөр Монгол улсын Засгийн газар нь Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээний төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба тус үнэлгээ нь байгаль орчин, нийгмийн асуудлыг уул уурхайн салбарын шинэчлэлд тусгах замаар Монгол улсын урт удаан хугацааны хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

2013 оны 10-р сард эхлэн 2014 оны 8 сард дууссан энэхүү үнэлгээг Састэйнабилити Ийст Эйжия ХХК гүйцэтгэсэн болно.

Уг БОНСҮ-ий гол зорилго нь Монгол улсын тогтвортой бөгөөд олон нийтийн оролцоотой хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүргийн талаар нийтлэг ойлголтыг дээшлүүлэх, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын хүрээнд гарч буй өөрчлөлтүүдийг мэдээлэх, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг өсгөх талаар Засгийн газраас гаргаж буй хүчин чармайлтанд дэмжлэг үзүүлэх явдал болно.  

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Шинэ судалгаа: Олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын “Ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн ил тод байдлыг хангах нь

02 САРЫН 10

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

02 САРЫН 24

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

02 САРЫН 24

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.