Та юу хайж байна?

Олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангахад нутгийн удирдлагын үүрэг

Уул уурхайн компаниуд болон орон нутгийн оролцогч талуудын хооронд эерэг харилцааг бий болгоход аймаг, сумын удирдлага чухал үүрэгтэй. Энэ талаар Монгол улсад мөрдөж бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд тусгасан байдаг.

УИХ-аас 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт (2014-2025) энэ талаар тодорхой заасан байна. 3.5-р зүйлд дараах байдлаар тусгажээ. Үүнд:

  • Тухайн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх;
  • Уул уурхайн олборлолтын хугацаанд нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод байх, оролцооны зарчмыг баримтлан байгуулах.

Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хангах чиглэлд нилээдгүй ахиц гарч байна. Энэ нь төр засгийн бодлого, эрх зүйн шинэтгэлийн санаачилгуудаас гадна олон нийтийн шахалт шаардлагын үр дүн юм. Иргэний танхим, Шилэн данс, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг санаачилгууд ардчилсан оролцоо, төрийн ил тод байдлыг хангахад чиглэгдэн хэрэгжиж байна. Түүнчлэн орон нутгийн засаг дарга нар, хурлууд мэдээллийн ил тод байдал, орон нутгийн иргэдийн саналыг авах талаар санаачилгатай ажиллаж буй маш олон жишээ байна. Жишээ нь зарим сумын захиргаанаас олон нийтийн, иргэдийн нээлттэй хурлуудыг иргэдэд илүү ойр газар зохион байгуулж байгаа бол зарим орон нутагт орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж иргэдийн саналыг сонсдог байна.

Монгол улсад ихэнх уул уурхайн төслийн хувьд сумын удирдлага олон нийтийн оролцоог хангаж, итгэлцэлд суурилсан харилцан ашигтай харилцааг бий болгоход хамгийн чухал үүрэгтэй субьект юм. Уул уурхайн төслийн бүхий л үе шатанд сумын удирдлагатай шууд харилцах явдал нь хамгийн нийтлэг байдаг. Сумын удирдлагын хувьд уул уурхайн төсөлд хамгийн ойр байж, нөлөөлөлд өртөж буй оролцогч талуудын эрх ашгийг илэрхийлэх эрхтэйн зэрэгцээ газар ашиглах, ус ашиглах гэрээ байгуулах эрхтэй байдгийн улмаас уурхайн үйл ажиллагаанд нөлөөлөх боломж байдаг. Энэ эрхийг ашиглан зарим сумын удирдлагууд уул уурхайн компаниудтай орон нутагт илүү үр өгөөжтэй байх талаар хэлэлцээ хийх тохиолдол байна. Харамсалтай нь олон нийтийн оролцоог хангахгүй аваас энэ эрх нь авилгалын эх үүсвэр болох мөн урт хугацааны биш зөвхөн богино, ойрын эрх ашгийг харсан шийдвэр гаргах эрсдэл дагуулж ирсэн. Сайн засаглалын зарчмууд болох ил тод байдал, оролцоо зэргийг ханган ажиллах нь орон нутгийн удирдлагын хувьд уул уурхайн компаниудтай сайн харилцааг хөгжүүлж, орон нутгийн хөгжлийг хэмжих эхний чухал алхам юм.

(Эх сурвалж Byambajav, D. 2015. Mining and social license to operate in Mongolia. In Perspectives on the Development of Energy and Mineral Resources Hawaiʻi, Mongolia and Germany. Ulaanbaatar: MAPA)

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангахад нутгийн удирдлагын үүрэг

02 САРЫН 23

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.