Та юу хайж байна?

Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ

Нийгэмд Нөлөөлөх Байдлын Үнэлгээ /ННБҮ/

ННБҮ нь аливаа төлөвлөгөөт үйл ажиллагааны /бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл/ болон түүнээс улбаатай нийгмийн өөрчлөлтүүдийн улмаас шууд болон шууд бусаар үүсч болох эерэг, сөрөг үр дагаврыг тодорхойлох, мониторинг хийх, хариу арга хэмжээ авах үйл явц юм. Уул уурхайн төслүүд нь эдийн засгийн үр шим, давуу талыг бий болгох боломжтой боловч олон янзын сөрөг нөлөөллийг үүсгэх эрсдэлтэй. Эерэг үр дүн нь нэмэгдэж сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд сайн менежментийн бодлого, тогтолцоо хэрэгтэй. Үүнд ННБҮ-ний гол зорилго оршдог.

(Дэлгэрэнгүй унших материал:

Vanclay, F., Esteves, A.M., Aucamp, I. & Franks, D. 2015 Social Impact Assessment:

Guidance for assessing and managing the social impacts of projects.

Fargo ND: International Association for Impact Assessment.)

 

Монголд сүүлийн жилүүдэд тодорхой асуудалд зориулсан нарийвчилсан үнэлгээ хийж эхлээд байна. Тухайлбал, Эрүүл Мэндэд Нөлөөлөх Байдлын Үнэлгээ /ЭМНБҮ/, Хүний Эрхэд Нөлөөлөх Байдлын Үнэлгээ /ХЭНБҮ/ гэх мэт шинэ үнэлгээнүүд хийгдэж байна.

(Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийн эндээс уншина уу: БОНХАЖЯ. 2010. БОНБҮ-ий дагалдах журам 2: Эрүүл Мэндэд Нөлөөлөх Байдлын Үнэлгээ; Иргэний Шийдэл Бодлогын Судалгааны Хүрээлэн.Хүний Эрхэд Нөлөөлөх Байдлын Үнэлгээ https://civicsolutions.mn/2015/07/13/mongolian-human-rights-impact-assesment/

Уул уурхайн нийгэмд үзүүлэх нөлөөллийг ойлгох, менежмент хийх талаар уул уурхайн салбарт баримталдаг, олон улсын, үндэсний хэмжээний, тухайн аж ахуйн нэгжийн гэх мэт олон янзын бодлогын баримт бичгүүд, стандартууд бий. Тухайлбал, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн санхүүжилт бүхий бүхий л төслүүдэд нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, үнэлэх, менежмент хийх шаардлага тавьж, хэрэгжилтийг хянадаг. Сүүлийн жилүүдэд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Гүйцэтгэлийн Стандартууд” нь олон улсын түвшинд уул уурхайн салбарт жишиг болон хүлээн зөвшөөрөгдөх болсон. Уг байгууллага нь дэргэдээ бие даасан Гомдол Маргаан Шийдвэрлэх Омбудсманны байгууллагатай бөгөөд тус байгууллагын санхүүгийн оролцоотой төслүүдийн талаарх иргэд, олон нийтийн гомдол хүлээн авч, шийдвэрлэдэг.

Монгол улсын тухайд, Оюу Толгой компани Олон Улсын Санхүүгийн Корпорацийн шаардлагуудыг хангахад чиглэсэн бодлого, үнэлгээг хэрэгжүүлж ирсэн байна. Тус компани нь олон улсын зээлдэгч нарын /үүнд Олон Улсын Санхүүгийн Корпораци мөн хамаарна/ стандартууд болон өөрийн компанийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн талаарх бодлогын дагуу Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг хэрэгжүүлсэн. Энэ үнэлгээний баримт бичгийг 2012 оны 8 сард олон нийтээс санал авах зорилгоор танилцуулсан байдаг. Уг үнэлгээнд төслийн нийгэмд учруулах гол эрсдэл, нөлөөллийн дараах байдлаар тодорхойлсон байна.Үүнд:

  • Эдийн засгийн нөлөөлөл
  • Хүн ам ба шилжих хөдөлгөөн
  • Ажил эрхлэлт
  • Газар ашиглалт ба нүүлгэн шилжүүлэлт
  • Соёлын өв
  • Орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал
  • Хуримтлагдах үнэлгээ

Түүнчлэн, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкинд хэрэглэгч нартаа зориулсан Гүйцэтгэлийн Шаардлагууд гэдэг бодлогын баримт бичиг байдаг. Түүний нэг нь Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, асуудлуудын үнэлгээ ба менежмент гэдэг стандарт юм. Монгол улсад МАК компанийн Цагаан Суварга төсөл болон Энержи Ресурс компанийн Ухаа Худаг төсөл тус банкнаас санхүүжилт авч байсан бөгөөд стандартын дагуу нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулж байжээ. МАК компанийн төслийн нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний хураангуйг эндээс танилцах боломжтой байна: EBRD. 2011. MAK Phase II. Non-technical summary. http://www.ebrd.com/work-with-us/projects/esia/mak-phase-ii.html )

Зарим уул уурхайн компаниуд нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөөний талаар компанийн түвшинд тухайн улсын хуульд заасан шаардлагуудаас давсан шаардлагууд бүхий стандарт, бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Жишээ нь, Англо-Американ компанийн Нийгэм-Эдийн Засгийн Үнэлгээний Удирдамж нь томоохон уул уурхайн төслийн нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн талаарх нарийвчилсан заавар, зөвлөмжүүдийг агуулдаг.

(Эндээс дэлгэрүүлж уншина уу: Franks, D, Fidler, C, Brereton, D, Vanclay, F and P, Clark. 2009. Leading Practice Strategies for Addressing the Social Impacts of Resource Developments. Centre for Social Responsibility in Mining, Sustainable Minerals Institute, The University of Queensland. http://www.csrm.uq.edu.au/docs/Franks_etal_LeadingPracticeSocialImpacts_2009.pdf.)

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ

02 САРЫН 23

Тогтвортой хөгжил

02 САРЫН 13

Уул уурхай ба тогтвортой хөгжил

02 САРЫН 13

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.