Та юу хайж байна?

Түгээмэл тархацтай ашигт малтмалын уурхайн нөхөн сэргээлтийн туршлагууд

Канадын Онтарио мужийн Пуслинч дэх Капитал Пэйвингийн элс, хайрганы уурхай

Тус уурхайгаас нь олборлолтын явцад ухалт хийсэн газраа газар тариалангийн зориулалтаар нөхөн сэргээлтийг зэрэгцүүлэн хийж болдгийг харж болно. Компани нөхөн сэргээсэн талбайд ойжуулалт, хадлан, бэлчээрийн талбай байгуулж, адууны аж ахуй эрхэлдэг болсон байна. Уг орчны хөрс нь үржил шим муутай, хуурай, хайргархаг бүтэцтэй. Нөхөн сэргээлтийн явцад шимт хөрсөөр хучилт хийж, царгас, гэрийн хошоонгор, соргүй согоовор, дурваалиг зэрэг ургамлыг хослуулан тариалсан ба жилээс жилд ургацын гарц өсөн нэмэгдэж байгаа ажээ. Компанийн нөхөн сэргээлтийн ажлыг Канадын Чулуу, Элс, Хайрганы Холбооноос өндрөөр үнэлж 2003 оны шилдэг нөхөн сэргээлт хийсэн газраар өргөмжилсөн.

new year'sresolution2016 by Sod-Od Batzorig

 

Английн Глоусистишейр мужийн Хантсман шохойн чулууны уурхай

Котволд Хиллсд байрлах 70 гаруй жилийн түүхтэй уг уурхай нь Английн байгалийн хамгийн үзэсгэлэнтэй, байгаль экологийн онцгой ач холбогдолтой нутагт оршдог. Тус уурхай хөрснөөс шохойн чулууг ялган авсны дараа ухсан газрын талыг хүртэл шороогоор дүүргэлт хийж, дээрээс нь өнгөн буюу үр шимт хөрсөөр хучилт хийнэ. Уурхайн орчинд улаан буудай, арвай, бусад үет ургамлуудыг голлон тариалдаг бөгөөд нөхөн сэргээлт хийсэн талбайг газар тариаланд ашиглах зорилготой. Уурхайн тариалсан арвай 2009 оны 8 сараас эхлэн ургацаа өгч эхэлжээ. Хантсманы уурхай нөхөн сэргээлтийн ажлынхаа хүрээнд биологийн төрөл зүйлийг хамгаалах, ховор ургамлын төрөл зүйлийг хамгаалах, тэдгээрийн амьдрах орчныг сэргээхэд байгалийн дурсгалт газрыг сэргээн сайжруулж байна.

(Эх сурвалж: С.И.Юндт лимитэд. Шилдэг нөхөн сэргээлт хийсэн газрууд. 2010.

http://www.toarc.com/pdfs/Outstanding_REHAB_RECLAIM_July2010_.pdf)

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Уурхайгаар эвдэгдсэн газрын нөхөн сэргээлт

02 САРЫН 13

Түгээмэл тархацтай ашигт малтмалын уурхайн нөхөн сэргээлтийн туршлагууд

02 САРЫН 22

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.