Та юу хайж байна?

Уул уурхай ба тогтвортой хөгжил

1990-ээд оноос дэлхийн уул уурхайн салбар нь оршихуйн том асуудалтай тулгарчээ. Түүхий эдийн үнэ унаснаар уул уурхайн томоохон төслүүдийн асуудал дэлхий дахинд уул уурхайн эсрэг байгаль орчны төлөөх хөдөлгөөнийг идэвхжүүлжээ. Түүхэн явцад уул уурхайн салбар байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хүн ам шилжин суурьшихад хүргэснээр эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлыг өдөөж, зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байжээ. Тухайн үедээ түүхий эдийн хамааралтай эдийн засаг болон ДНБ-ний харилцан хамаарлын талаар судалгаа хийгдэж, үүнээс үүссэн сөрөг хамаарлыг “Баялгийн хараал” гэж нэрлэх болсон юм. Ингээд байгаль орчны бохирдол, нийгмийн бүтцэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөөсөө болж уул уурхайг асуудалтай салбар гэж үзэх болжээ.

2002 онд, Канадын Торонтод болсон Дэлхийн Уул уурхайн Санаачилга хурлаар тогтвортой хөгжилд шилжихэд уул уурхайн үзүүлэх үүргийг судлах зорилгоор уул уурхай, ашигт малтмал, тогтвортой хөгжлийн талаар хоёр жилийн хугацаатай хийгдсэн төслийг  (Mining, Minerals and Sustainable Development Project-MMSD) зогсоохоор шийдвэрлэсэн юм. Уг төслийн тайлан /Breaking New Ground/-д уул уурхайн салбар үйл ажиллагаагаа эрхлэн явуулах “нийгмийн зөвшөөрөл”-ийг тухайн нутгийн иргэд, оролцогч талуудаас авч чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Салбарын “оршихуйн хямрал”-ын үед дэлхийн хэмжээний томоохон компаниудын төлөөлөлтэй Олон Улсын Уул уурхай, Металын Зөвлөл (International Council on Mining and Metals ICMM)-ийг 2001 онд тогтвортой хөгжлийн асуудалд анхаарал хандуулах зорилготойгоор байгуулжээ. Тус зөвлөлийн бүх гишүүд Тогтвортой хөгжлийн  үзэл баримтлалын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх ёстой. Энэхүү үзэл баримтлал нь 10 гол зарчим, зургаан томьёоллыг багтаасан бөгөөд эдгээрийг байгууллагын бодлогод тусгах, ил тод, хариуцлагатай тайлагнах тогтолцоог нэвтрүүлэхэд оршино.

2002 оноос хойш тогтвортой хөгжлийн арга ажиллагааг нэвтрүүлэх чиглэлээр дараах үндсэн өөрчлөлтүүд гарсан юм. Үүнд:

–          Уул уурхай, ашигт малтмалын салбар дахь тогтвортой хөгжлийн тухай ойлголт дээшилж, тогтвортой хөгжилд уул уурхайн оруулах хувь нэмрийн талаар илүү өргөн хүрээнд нарийвчлан ярих болсон.

–          Тогтвортой байдал, иргэд олон нийттэй харьцах асуудлаар, тухайлбал компанийн дотоод менежментийн системийг боловсронгуй болгох болон бодлогын чиглэлээр уул уурхайн салбар тодорхой мэдэгдэхүйц алхмууд хийсэн

–          Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлага нь дүрэм журам болж тогтсон.

–          Олон асуудлаар сайн туршлагыг хэрэгжүүлэх зааварчилгааны өргөн сонголттой болов.

2015 оны 8-р сараас улс орны засгийн газруус хамтран Тогтвортой хөгжлийн 17 шинэ зорилтыг (Sustainable Development Goals SDGs) баталж, байгаль орчныг хамгаалах, ядуурлыг эцэс болгох, тэгш бус байдалтай тэмцэх, хөгжлийг дэмжих 169 хэмжүүрийг тогтоон 2030 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар зорьж байна. 2015 оны 9-р сард Нью-Иорк хотноо болсон НҮБ ЕАЧ-ны үеэр дэлхийн хөгжлийн чиг баримжааг тогтоох “Дэлхий ертөнцөө өөрчлөх нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг дэлхий удирдагчид баталжээ.Энэ нь ирж буй цагийн дэлхийн хөгжлийг тодорхойлох нийтлэг зорилт болох юм.

Өнөөгийн байдлаар олон улсын томоохон байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад уул уурхайн салбарын үр дүнтэй оролцоо ямар байх талаар нийтлэг томьёололттой болохоор хамтран ажиллаж байна. Хэрэв зөвөөр удирдан залж чадах аваас уул уурхайн салбар нь ажлын байр шинээр бий болгож, инновацийг нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаандаа дэд бүтцийн хөгжлийг асар ихээр тэтгэдэг. Зөв удирдан залж чадахгүй бол байгаль орчны бохирдол, ард иргэдийн шилжин суурьшилтыг өдөөх, мөргөлдөөн, тэмцэл гэх мэт олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Иймд уул уурхайн салбарт ажиллаж буй компаниуд дээрх зорилттой нийцэхгүй үйл ажиллагаа явуулбал уг зорилтод хүрэх боломжийг үгүй хийх болно.

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Уул уурхай ба тогтвортой хөгжил

02 САРЫН 13

Монгол улсын уул уурхайн салбарын хөгжил

05 САРЫН 02

Тогтвортой хөгжил

02 САРЫН 13

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.