Та юу хайж байна?

Тогтвортой хөгжил

1987 онд НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн хорооноос хэвлэн гаргасан “Бидний ирээдүй” Брундтландын тайланд тогтвортой хөгжлийг "хойч үеийн хэрэгцээг хязгаарлахгүйгээр өнөөдрийн хэрэгцээгээ хангаж чадах хөгжил” гэж тодорхойлжээ. Ерөнхийдөө, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн тэнцвэртэй хөгжлийг тогтвортой хөгжил гэж ойлгодог.

Уул уурхайн салбарын хувьд тогтвортой хөгжлийн талаар нэгдсэн тодорхойлолт байдаггүй. Дараах тодорхойлолтуудыг авч хэрэглэх нь бий. Үүнд:

  • Нийгэм, байгаль орчин, эдийн засгийн суурь хөгжлийг уул уурхайнхан дэмжиж тогтвортой хөгжилд хүрч болно – James 1999.
  • Хорогдож буй уул уурхайн баялгаас тодорхой хэсгийг нь хасч тооцон буцааж хөрөнгө оруулалт хийснээр  – Labonne 1999. 
  • Байгаль орчны тогтвортой байдлыг эдийн засгийн өсөлт, нийгмийн шударга ёстой зэрэгцүүлэн хөгжүүлснээр – Eggert 2006.

(Илүү дэлгэрэнгүйг:   Carsten Drebenstedt. 2014. The Responsible Mining Concept – Contributions on the Interface between Science and Practical Needs, in C. Drebenstedt and R. Singhal (eds.), Mine Planning and Equipment Selection, 3 DOI: 10.1007/978-3-319-02678-7_1)

2015 оны 8-р сараас улс орны засгийн газруус хамтран Тогтвортой хөгжлийн 17 шинэ зорилтыг (Sustainable Development Goals SDGs) баталж, байгаль орчныг хамгаалах, ядуурлыг эцэс болгох, тэгш бус байдалтай тэмцэх, хөгжлийг дэмжих 169 хэмжүүрийг тогтоон 2030 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар зорьж байна. 2015 оны 9-р сард Нью-Иорк хотноо болсон НҮБ ЕАЧ-ны үеэр дэлхийн хөгжлийн чиг баримжааг тогтоох “Дэлхий ертөнцөө өөрчлөх нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг дэлхий удирдагчид баталжээ.Энэ нь ирж буй цагийн дэлхийн хөгжлийг тодорхойлох нийтлэг зорилт болох юм. 

Өнөөгийн байдлаар олон улсын томоохон байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад уул уурхайн салбарын үр дүнтэй оролцоо ямар байх талаар нийтлэг томьёололттой болохоор хамтран ажиллаж байна. Хэрэв зөвөөр удирдан залж чадах аваас уул уурхайн салбар нь ажлын байр шинээр бий болгож, инновацийг нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаандаа дэд бүтцийн хөгжлийг асар ихээр тэтгэдэг. Зөв удирдан залж чадахгүй бол байгаль орчны бохирдол, ард иргэдийн шилжин суурьшилтыг өдөөх, мөргөлдөөн, тэмцэл гэх мэт олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Иймд уул уурхайн салбарт ажиллаж буй компаниуд дээрх зорилттой нийцэхгүй үйл ажиллагаа явуулбал уг зорилтод хүрэх боломжийг үгүй хийх болно.

(Дэлгэрэнгүйг SDSN. 2016. Public Consultation on How Mining Can Contribute to the Sustainable Development Goals  http://unsdsn.org/news/2016/01/13/mining/)

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Монгол улсын уул уурхайн салбарын хөгжил

05 САРЫН 02

Уул уурхай ба тогтвортой хөгжил

02 САРЫН 13

Тогтвортой хөгжил

02 САРЫН 13

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.