Та юу хайж байна?

Уурхайгаар эвдэгдсэн газрын нөхөн сэргээлт

Нөхөн сэтгээлт гэдэг нь эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг сэргээх,  хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулахад чиглэсэн  цогц арга хэмжээг хэлдэг.

Зуун жилийн өмнө ашигт малтмалын ордын нөөц шавхагдахад олборлолтыг зогсоож уурхайг тэр чигээр нь орхидог байсан бөгөөд үүнийг уурхайн хаалт гэж ойлгодог байсан. Өнөөдрийн байдлаар дэлхийд 200 гаруй мянган ийнхүү орхигдсон уурхай байдаг гэсэн тооцоо байдаг. 

Монгол улсад 2016 оны байдлаар нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 566 нэгж талбарт 3984.46 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон байна. Эвдрэлд орж эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээхэд хамгийн багадаа буюу 1 га талбайг 25.0 сая төгрөгөөр бүрэн нөхөн сэргээхэд 80- 100 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай. Нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд 2016 оны оны эхний хагас жилийн байдлаар 10.5 тэрбум төгрөгийг байршуулсан байна.

Уурхайн нөхөн сэргээлтийг хийх төлөвлөгөөг боловсруулахдаа дараах гол зорилгод нийцүүлсэн байвал зохино гэж үздэг. Үүнд: 

1. Тухайн уурхайн талбайн гадаргуун бүтэц, хөрс, гидрологийн удаан хугацааны тогтвортой байдлыг хангасан байх 

2. Тухайн бүс нутгийн экологийн төрөл зүйлд идээших орчин, хүн амд ач холбогдолтой эко тогтолцоог хэсэгчлэн буюу бүтнээр нь сэргээн засварласан байх 

3. Хүрээлэн буй орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх.

Нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэг нь тухайн уурхайн талаарх мэдээлэл, судалгаа, хяналт шинжилгээн дээр үндэслэсэн нөхөн сэргээлтийн ажлыг тогтмол сайжруулах замаар хийж гүйцэтгэхийг хэлдэг. Энэ ажлын явцад гарч болзошгүй боломж болон хүндрэл бэрхшээлийг тухайн бүрт нь нягталж шалгаж байх нь нөхөн сэргээх олон боломжийг уурхайн үйл ажиллагааны явцад алдахгүй байж чадна. 

Олон улсын болон дотоодын туршлагаас үзэхэд нөхөн сэргээлт нь их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг учир түүнийг урьдчилан сайтар төлөвлөж, хэрэгжүүлж байж л үр дүнд хүрдэг. Нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэхийн тулд зорилт, зорилгыг маш сайн тодорхойлж, нөхөн сэргээлтийн амжилтыг хэмжих хэмжүүр шалгуурыг холбогдогч бүх талуудын (тухайлбал, тухайн орон нутгийн иргэд болон төр засаг) оролцоотойгоор боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай.

Цаашид Засгийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлого болон байгалийн нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос эзэнгүй орхигдсон, эвдэрсэн газрын нөхөн сэрэгээлтийг санхүүжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлын эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлж газрыг нөхөн сэргээх хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах хяналтыг сайжруулах асуудлууд тулгамдаж байна.

2015 онд Монгол улсын Засгийн газраас "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал" батлан гаргасан. 

Уг аргачлалын дагуу уурхайгаар эвдэгдсэн газрыг олон чиглэлээр нөхөн сэргээж болохыг тусгасан. Жишээ нь Ил уурхайгаар ашиглах явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх дараах чиглэлүүд байна.

Хөдөө аж ахуйн чиглэл

Бэлчээр, хадлан, тариалангийн талбай болгох

Ойн аж ахуйн

Аж ахуйн зориулалтаар болон хамгаалалтын зурвас үүсгэн ойжуулалт хийх, мод үржүүлгийн газар, үрсэлгээний талбай байгуулах

Усны аж ахуйн

Ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаарашиглах, тариалангийн талбайн усжуулалт,усан спортын болон эрүүлжүүлэх зориулалттай усан сан, загасны аж ахуйн зориулалттай усан сан байгуулах

Тусгай зориулалт

Амралт сувилал, спорт

Соёл, амралтын хүрээлэн, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын барилга байгууламж, биеийн тамир спортын цогцолбор барьж байгуулах 

Байгаль хамгаалал

Ойжуулах,ургамалжуулах, ногоон байгууламж байгуулах 

Барилга байгууламж

Үйлдвэрлэлийн, иргэний болон бусад төрлийн барилга байгууламж болон уулын чулуулаг, барилгын хог хаягдал, баяжуулалтаас үүссэн хаягдал хадгалах байгууламжийг барьж байгуулах  

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Түгээмэл тархацтай ашигт малтмалын уурхайн нөхөн сэргээлтийн туршлагууд

02 САРЫН 22

Уурхайгаар эвдэгдсэн газрын нөхөн сэргээлт

02 САРЫН 13

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.