Та юу хайж байна?

Нэр томьёны тайлбар

Агаарын тандалт судалгаа – Онгоц, дрон, нисдэг бөмбөлөг ашиглан агаараас авсан зураг ашиглан соронзон орон, цацраг идэвхжил гм-ийг судлах. 

Ашигт малтмал - Биогеохимийн урт хугацааны үйл явцын дүнд бий болсон, химийн тодорхой агууламжтай, физик шинж чанартай хатуу бодис.  Алт, нүүрс, бадмаараг гм олон төрлийн, ойролцоогоор 2,500 гаруй ашигт малтмал бий.

Ашигт малтмалын орд - эдийн засгийн хувьд ашигтай гэж тогтоогдсон, илүү нарийвчилсан мэдээлэл шаардлагатай цөм эрдэс

Ашигт малтмалын  нөөц - геологи хайгуулын хувьд сонирхолтой, эдийн засгийн хувьд ач холбогдолтой байж болох, цаашид судлах эрдэсийн хуримтлал

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ) - аливаа төслийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлох үйл явц. 

Байгаль орчны аудит - аливаа төслийн үйл ажиллагаа нь тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур, стандартын дагуу явагдаж буй эсэхийг тодорхойлох системтэй хандлага юм. 

Байгаль орчин үзүүлэх нөлөөлөл - аливаа төсөл буюу үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учрах хохирол

Байгаль орчны менежментийн тогтолцоо (БОМТ) – компанийн байгаль орчны хамгааллын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх дотоод нэгдсэн тогтолцоо

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө – төслийг хэрэгжүүлэхээс өмнөх, хэрэгжих үеийн, мөн хэрэгжилтийн дараах байгаль орчны нөлөөллийг бууруулах талаар авах арга хэмжээг тодоройлсон бичиг баримт. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.

Байгаль орчны хяналт-шинжилгээ – байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд байгаль орчны үзүүлэлтүүдийг тогтмол хэмжиж, үнэлэх үйл явц 

 

Биологийн төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах – уурхайн үйл ажиллагаанд өртөх буюу өртөж болзошгүй амьдрах орчныг өөр газарт экосистемийн адил төстэй байдлаар бүрдүүлэх замаар хүрээлэн буй орчинд үзүүлэх хохирлыг “нөхөн төлөх” арга зам. 

Бохирдуулагч төлөх зарчим –стандарт, нормд зөвшөөрсөн хэм, хэмжээг хэтрүүлэн, нийгэмд хохирол үзүүлсэн бол түүнийг бууруулахад шаардагдах нөхөн төлбөрийг бохирдуулагч бүрэн хариуцна.

Баяжмал - Тээрэмдэх явцад ялгаран гардаг ихээхэн өндөр хувийн үнэ цэнэтэй металл

 

Гулдмай -Уурхайгаас хамгийн эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр борлогдох гулдмай.

Гүний усны нөхөн төлжилт – газрын гадаргаас хөрсний үе давхаргууд руу доошоо чиглэлтэй явагдах гидрологийн үйл явц 

Кадастр - Газрын тос, байгалийн хий, уул уурхайн лицензийн албан ёсны бүртгэл. Энэ бүртгэлд ихэнхдээ лиценз эзэмшиж байгаа компанийн нэр, лицеэнзийн хугацаа, лицензийн талбайн солбицол зэрэг мэдээллийг агуулдаг. 

Олборлох үйлдвэрлэл - ихэнхдээ газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбаруудад хамаардаг.

Нийт үнэ цэнэ - Тухайн ордын хүдэрт агуулагдах нийт металл буюу тэдгээрийг тухайн үеийн зах зээлийн үнээр тооцсон үнэлгээ.

 

Ноогдол ашиг - Давуу эрхийн болон энгийн хувьцаа эзэмшигчдэд компаний захирлуудын зөвлөлөөс олгох бэлэн мөнгө буюу
хувьцаа

Хайгуул - хайгуул судалгаа, дээж авах, зураглал хийх өрөмдөх гм ашигт малтмалын хүдэр (судал, илэрц) хайх ажиллагаа. 

Хаягдал - Хүдрийг угаах, баяжуулах, боловсруулахад гарсан хаягдал

Хүдрийн нөөц - олборлоход нөлөөлж болох бүх хүчин зүйлийг судалж тооцсон эдийн засгийн хувьд үр ашигтай ашигт малтмалын орд газрын олборлож болох хэсэг

Хүдэр - ашиг олох зорилгоор олборлож болохуйц эрдэс агуулсан чулуу, шороо

Тогтвортой хөгжил - хойч үеийн хэрэгцээг хязгаарлахгүйгээр өнөөдрийн хэрэгцээгээ хангаж чадах хөгжил

Хуримтлагдсан нөлөөлөл – өнгөрсөн, одоо, мөн ойрын ирээдүйд таамаглаж болох үйл ажиллагаануудын тус бүрийнх нь нөлөөнүүд нийлж байгаль орчинд үзүүлэх нөлөө 

Цианид - Хүдрээс алт, мөнгийг уусган авахад хэрэглэдэг нүүрстөрөгч, азот агуулсан химийн нэгдэл

Шууд нөлөө – тухайн үйл ажиллагаатай ижил хугацаанд, ижил газар нутагт бий болж буй нөлөө

Сав газар – газрын гадарга дээрх гол мөрөн, хур тунадас, цас мөсний хайлалтаас урсан  нэг цэгт буюу нам дор газарт хураагдан, өөр нэг гол, уст цэгт (нуур, намаг, далай тэнгис) цутгах газар.

Техник эдийн засгийн үнэлгээ (ТЭЗҮ) - Уурхайн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны өртөг зардлыг тооцон, тухайн ордыг ашигтайгаар олборлогдох эсэхийг судлан тооцоолсон тайлан

Техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ - Олборлох аргаа сонгосон ашигт малтмалын тєслийн эдийн засгийн vр ашгийг тогтоох зорилгоор явуулдаг нарийвчилсан судалгаа

Уурхайн хаалт – Төлөвлөх, Үйл ажиллагаа бүрэн зогсох, Хаалт, Газрыг хүлээлгэн өгөх зэрэг үе шатуудаас бүрдсэн үйл явц. Хаалт гэсэн нэр, томъёог үйл ажиллагаа зогсож, барилга байгууламжийг нүүлгэсний дараа уурхайн зүгээс зөвхөн нөхөн сэргээлтийн хяналт шинжилгээ хийх үеийг нэрлэх нь бий. 

Уусган баяжуулалт, шvлтгvйжvvлэлт - Хvдрээс химийн аргаар vнэт металыг гарган авах процесс: мєн гvний ус эрдэс бодисийг єєртєє уусгаснаар чулуулагт анх агуулагдаж байсан металын хэмжээ багасахыг хэлнэ.

Ус шүүрүүлэн зайлуулах – газрын гадаргын болон гүний усыг хиймлээр буюу байгалийн аргаар зайлуулах

Усгүйжүүлэлт  – хөрс (гүний ус) болон уурхайн хаягдлаас шүүрэх усыг шахуургаар татан зайлуулж, тунгаагуур болон нуур цөөрөм үүсгэн хадгалалт хийх

Усны тэнцвэржүүлэлтийн тооцоо – гадарын болон гүний усны боломжит нөөцийг одоогийн болон ирээдүйд ашиглах хэрэгцээнд харьцуулах тооцоо, үнэлгээ.  

 

Экосистем – ургамал, амьтан, бичил биетүүд, амьд бус орчин зэргээс бүрдсэн, нэгэн нэгж шиг хоорондоо холбоотой цогц, хөдөлгөөнтэй систем. 

Явцын нөхөн сэргээлт – уурхайн олборлолтын шатанд хийгдэх техникийн болон биологийн нөхөн сэргээлт буюу “олборлолт хийнгээ нөхөн сэргээлт зэрэгцүүлэн хийх” үйл явц.

 

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Нэр томьёны тайлбар

02 САРЫН 11

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.