Та юу хайж байна?

Дэлхийн улсуудын нүүрсний эрэлт, нийлүүлэлт

ВРEnergy 2012 оны судалгаанаас үзэхэд дэлхийн нүүрсний батлагдсан нөөц 860.94 тэрбум тонн ба одоогийн хэрэглээний түвшингээр тооцвол 112 жилийн нөөцтэй байна. БНХАУ 114.5 тэрбум тонн буюу 13%, Австрали 76.2 тэрбум тонн буюу 9.2%, тус тус ээзлж байна. 2003 оны дэлхийн нүүрсний үйлдвэрлэл 5.2 тэрбум тонн байсан бол 2012 онд 7.8 тэрбум тоннд хүрч жилд дундажаар 5% өссөн байна. Өсөлтийн дийлэнх нь Ази Номхон далайн бүс нутгийн БНХАУ, Австрали, Индонез зэрэг орнуудын өсөлт байна.

  2012 2020 2025 2030 2035 2040
Дэлхийн нийт үйлдвэрлэл 8.98 9.48 9.75 9.83 9.98 10.18
Австрали 0.50 0.57 0.59 0.59 0.59 0.61
Энэтхэг 0.67 0.84 0.92 1.01 1.18 1.41
Хятад 4.26 4.62 4.71 4.67 4.60 4.49

Эх сурвалж: АНУ Эрчим хүчний мэдээллийн газар. Дэлгэрэнгүйг эндээс https://www.eia.gov/outlooks/ieo/coal.cfm

Дэлхийн зах зээлд нүүрсний эрэлт хэрэгцээ ирэх таван жилд тогтвортой өснө, дундаж хэрэглээ өдөрт 600 мянган тонн байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгджээ.

Коксжих нүүрсний тухайд нь ихэвчлэн Ази номхон далай, Хойд Америк, Евроазийн бүс нутагт тархсан байдаг ба ОХУ, БНХАУ, АНУ, Монгол, Австрали, Канад зэрэг орнууд коксжих нүүрсний нөөц ихтэй. Нүүрс үйлдвэрлэл, хэрэглээгээрээ БНХАУ дэлхийд 1-рт ордог.

Коксжих нүүрсний баяжмалыг ихэвчлэн гангийн үйлдвэрт хэрэглэдэг бөгөөд хэрэглээ нь жил бүр өссөөр байна. 2007 оны дэлхийн коксжих нүүрсний хэрэглээ 809 сая тонн байсан
бол 2012 онд 976 сая тонн болж өссөн байна. Дэлхийн коксжих нүүрсний баяжмалын дийлэнх хэсгийг Ази тивийн орнууд хэрэглэдэг ба үүнээс БНХАУ хамгийн ихийг хэрэглэж байна. Хятад улсын коксжих нүүрсний баяжмалын хэрэглээ дэлхийн нийт хэрэглээний 49.2%-ийг эзлэж байсан бол 2012 онд 59.35% болж нэмэгдсэн.

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Нүүрс баяжуулах технологи

09 САРЫН 04

Алтны тухай ойлголт

02 САРЫН 13

Монголын эрдэс баялаг - Уул уурхай хөрөнгө оруулалтын чуулга

03 САРЫН 19

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.