Та юу хайж байна?

Уул уурхайн үйл ажиллагааны онцлог

Уул уурхайн үйл ажиллагааны онцлог

Уурхай гэдэг нь газраас хүдэр болон бусад түүхий эдийг олборлох үйл явц юм. Бусад бизнесүүдийн нэгэн адилаар уурхай нь ашиг орлогоо, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ бусад салбараас ялгагдах хэд хэдэн чухал шинж чанартай. 

•    Уурхай нь ашигт малтмалын байгалийн илэрц, орд газраа дагадаг. Иймд уурхайн байршлийг сонгох боломж байхгүй. Иймд техник, нийгэм, байгаль орчны шийдлүүд өгөгдлөө дагаад өөр өөр байдаг. 
•    Олборлож буй хүдрийн найрлагаас хамаараад өөр өөр боловсруулалтын технологи шаарддаг.
•    Уул уурхайн компаниуд олон янзын эрсдэлд өртдөг. Түүхий эд нийлүүлэгчийн хувиар зах зээл дээрх үнэ ханшны өөрчлөлтийн мөчлөгүүдэд мэдрэг. Шинэ уурхайн зөвшөөрөл авч байх үеийн түүхий эдийн үнэ, уурхайн бүрэн ажиллагаанд орсон үеийн түүхий эдийн үнэ маш их зөрүүтэй байх нь бий. 
•    Өртөг маш чухал. Бүтээгдэхүүний үнэ үйлдвэрлэгчийн хяналтаас гадуур, ухаалаг маркетинг, зах зээлд брэнд үүсгэх ямар ч боломжгүй тул үйлдвэрлэгчийн ашигтай ажиллагаа өртөг зардлаас маш их хамаардаг. Ийм учраас нөхцөл байдал хүндрэхэд үйлдвэрлэгчид хамгийн эхэнд өртөг зардлаа бууруулахаас өөр замгүй болдог байна (Humphreys, 2015). 

(Дэлгэрэнгүйг: Humphrey, David. 2015. The Remaking of the Mining Industry. Palgrave). 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Ашиглалтын тусгай зөвшөөрөл ашигт малтмалын төрлөөр

02 САРЫН 16

Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах буюу олборлох аргууд

02 САРЫН 23

"Уурхайн гүнд" цуврал нэвтрүүлэг

05 САРЫН 02

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.