Та юу хайж байна?

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл

Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан бөгөөд түүнээс хойш уг хуульд өнөөдрийг хүртэл 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэлэг зохицуулалтууд:

УИХ, Засгийн Газар, түүнчлэн ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (яам), төрийн захиргааны байгууллага (АМГТГ) зэрэг байгууллагын эрх хэмжээг тодорхой болгосон.

Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээний загварыг Засгийн газраас батлахаар зохицуулсан.

Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх болсон. • Геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилт бүхий геологийн судалгаа, шинжилгээ, мэдээлэл хариуцсан Үндэсний геологийн алба байгуулахаар тусгасан.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 9 жил байсныг 12 жил болгосон. Ашигт малтмал, газрын тосны салбарын хуулиуд Тус улсад ашигт малтмалын салбарт батлагдсан хамгийн анхны эрх зүйн баримт бичгийг 1913 онд батлагдсан “Олон зүйлийн уурхайг нээн шийтгэх дүрэм” байсан гэж үздэг. Ашигт малтмал, газрын тосны салбарт өнөөдөр 30 орчим хууль, 50 гаруй журам, заавар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд зарим голлох ач холбогдолтой хуулийг онцлон дурдвал: Ашигт малтмалын тухай хууль Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан бөгөөд түүнээс хойш уг хуульд өнөөдрийг хүртэл 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэлэг зохицуулалтууд:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид давуу эрх олгодог байхаар зохицуулсан. • Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлэхийг зааж өгсөн.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ногдуулахаар заасан.

Ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээний дагуу хүртэх ногдол ашигтай дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөрийн хэлбэрээр орлуулан авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл

02 САРЫН 10

Байгалийн баялгийн тунхаг

09 САРЫН 05

Outotec Нүүрсний технологи

08 САРЫН 01

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.