Та юу хайж байна?

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга - стандартын шаардлага

ОҮИТБС-ын стандарт

Санаачилгыг хэрэгжүүлэгч орнууд нь олборлох салбарын тендерт оролцон, хөрөнгө оруулалт хийж олборлолтын үйл ажиллагаа явуулж буй корпораци, аж ахуйн нэгжийн бенефициар өмчлөгчийн тухай, тэдний эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг бүртгэдэг, олон нийтэд нээлттэй, мэдээлдэг байх нь зүйтэй. Боломжтой бол бенефициар өмчлөгчийн талаарх мэдээллийг олборлох үйлдвэрлэлийн лицензийг хариуцдаг зохицуулагч байгууллага, хөрөнгийн зах зээл эсхүл агентлагуудад компаниудаас ирүүлэх тайлан мэдээнд тусгаж өгөх нь зүйтэй. Хэрэв ийм төрлийн мэдээлэл нь олон нийтэд хэдийн нээлттэй болсон байвал ОҮИТБС-ын тайланд энэхүү мэдээллийг хэрхэн олж авах тухай зааврыг оруулсан байх шаардлагатай. Үүний тулд дараах шаардлагыг хангана. Үүнд:
b) i. ОҮИТБС-ын тайланд бенефициар өмчлөгчийн талаарх мэдээллийг ил тод болгох талаарх засгийн газрын бодлого, олон талт оролцогчдын бүлгийн хэлэлцүүлгийг баримтжуулдаг. Үүнд холбогдох хуулийн заалтууд, бенефициар өмчлөгчийн талаарх мэдээллийг ил тод болгохтой холбоотой төлөвлөсөн, эсхүл хэрэгжүүлж буй бодит практик болон шинэчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл орно.
ii. 2017 оны 1 дүгээр сарын 1 гэхэд олон талт оролцогчдын бүлэг дор дурдсанаар (с–f заалтын дагуу) бенефициар өмчлөгчийн талаарх мэдээллийг ил тод болгох төлөвлөгөө буюу стратегийг хэвлэн нийтлүүлнэ. Олон талт оролцогчдын бүлэг нь тухайн төлөвлөгөө буюу стратегийн бүх чухал үе болон хугацааг тодорхойлох бөгөөд өөрийн жилийн тайлангийн нэг хэсэг болгон төлөвлөгөө буюу стратегийн хэрэгжилтийг үнэлнэ.
c) 2020 оны 1 дүгээр сарын 1 гэхэд хэрэгжүүлэгч улс орнуудаас ОҮИТБС-ын тайланд бенефициар өмчлөгчийн талаарх мэдээллийг оруулах болон компаниудаас энэ мэдээллийг ил тод болгохыг шаардана. Энэхүү шаардлага нь тендерт оролцсон, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл хөрөнгө оруулалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хамаарах бөгөөд тэдгээр нь бенефициар өмчлөгчийн талаарх мэдээлэл, эзэмшлийн түвшин, эзэмшил эсхүл хяналтыг хэрхэн тавьдаг тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулах ёстой. Бенефициар өмчлөгчийн талаарх мэдээллийг огт ирүүлээгүй, эсхүл дутуу ирүүлсэн аж ахуйн нэгжийг нэрлэх зэргээр бенефициар өмчлөгчийн талаарх мэдээллийн тайлагнал дахь аливаа дутагдал, сул талыг ОҮИТБС-ын тайланд
ил тод болгох ёстой. 2020 оны 1 дүгээр сарын 1 гэхэд энэхүү шаардлагын хэрэгжилтэд эрх зүйн болон практикийн томоохон саад бэрхшээл учирч байгаа бол тухайн улс орон нь 8.1-р шаардлагын дагуу өөрчлөлт хийж болно.
d) Бенефициар өмчлөгчийн тухай мэдээлэлд тухайн бенефициар өмчлөгчийн нэр, үндэс угсаа, оршин суух улс орны нэр, түүнчлэн улс төрийн нөлөөтэй этгээдийн талаарх мэдээллийг оруулах ёстой. Мөн үндэсний биеийн байцаалтын дугаар, төрсөн огноо, оршин суух газрын болон ажлын хаяг, гэрээний төрлийг ил тод болгохыг зөвлөдөг.

Олон талт оролцогчдын бүлэг нь оролцогч компаниудаас ирүүлсэн бенефициар өмчлөгчийн тухай мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах арга замыг зөвшөөрөх ёстой. Үүнд, ахлах удирдлагын багийн гишүүн юм уу, ахлах хуулийн зөвлөхөөр гарын үсэг зуруулах, холбогдох баримт бичгийг хүргүүлэх замаар компаниудаас бенефициар өмчлөгчийн мэдүүлгийн маягтыг баталгаажуулах гэх мэт.
f) Түүнчлэн, ОҮИТБС-ын тайланд тэдгээр компанийн хууль ёсны эзэмшигч болон эзэмшлийн хувь хэмжээг ил тод болгоно.

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ын зарчим, шалгуурууд, ач холбогдол

09 САРЫН 04

АШИГ ХҮРТЭГЧ ЭЗДИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭРХ ОҮИТБС-ЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГА

11 САРЫН 01

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга - стандартын шаардлага

01 САРЫН 05

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.