Та юу хайж байна?

АШИГ ХҮРТЭГЧ ЭЗДИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭРХ ОҮИТБС-ЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГА

Ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгох үйл явцын өрнөл ОҮИТБС 2003 оноос хэрэгжиж эхэлснээсээ хойш гишүүн орнууддаа өгөх зөвлөмж, стандартын шаардлага нь нийгмийн хөгжилтэй уялдан өөрчлөгдөж ирсэн. “ОҮИТБС- ын Дүрэм”-ийг 2013 онд “ОҮИТБС-ын Стандарт”-аар орлуулах болсон нэг шалтгаан нь тайлагнах, мэдээлэх, олон нийтэд мэдээллээ түгээн, хяналтыг хэрэгжүүлэх шинэ шаардлагуудыг тусгасан юм. Уг шаардлагын хүрээнд газрын тос, байгалийн хий болон уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас ашиг хүртэж буй жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох зөвлөмжийг өгсөн байдаг. Улмаар 11 гишүүн улс ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох туршилтад сайн дураар хамрагдсан. ОҮИТБС-ын Удирдах зөвлөл нь дээрх орнуудад хэрэгжсэн туршилтын үр дүнг харгалзан, мөн олборлох салбарын засаглалын үр дүнтэй байдал, авлигын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийн ил тод байдлыг цаашид хангаж ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэн 2016 оны 2 дугаар сард батлагдсан ОҮИТБС-ын шинэ стандартад ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг заавал биелүүлэх шаардлага болгон баталжээ. Үүний дүнд гишүүн орнууд эдүгээ газрын тос, байгалийн хий, уул уурхайн компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг тодорхойлох, мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээгээд байна. Энэ хүрээнд гишүүн улс орнууд 2020 оны 1 дүгээр сарын 1 гэхэд ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг олон нийтэд бүрэн ил болгоход авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс өмнө батлан гаргах үүрэгтэй.

 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ын зарчим, шалгуурууд, ач холбогдол

09 САРЫН 04

Бид хэр их нүүрсний баялагтай вэ?

08 САРЫН 30

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга - стандартын шаардлага

01 САРЫН 05

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.