Та юу хайж байна?

МОНИТОРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Мониторинг

Нөхөн сэргээлтийн ажлын ач холбогдлыг ойлгож, үргэлжлүүлэхийн тулд мониторинг үнэлгээний ажил амин чухал юм. Нөхөн сэргээлтийн үнэлгээг шаталсан байдлаар хийхгүй бол уурхайн нөхөн сэргээлтийн ажлын шинжлэх ухаан, практикийн ач холбогдлыг бууруулж, улмаар тухайн компани талбайг эзэмших эрхээ буцааж өгөхөөс өмнө нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийхгүй байж болзошгүй юм.5
Мониторинг хийнэ гэдэг нь нөхөн сэргээлтийн үйл явц, түүнийг хийж дууссан байдалд үнэлгээ хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийж, тайлбарлахыг хэлж байгаа болно. Нөхөн сэргээлтэд хэрэглэж байгаа мониторинг нь гол төлөв усны агуулга, чанар; хөрсний гадаргын тогтвортой байдал болон элэгдэл; чулуулгын хаягдал болон уурхайн хаягдал цөөрмийн гидрологи; агаарын чанар болон хийн хаялт; ургамлын бүрхүүлийн тархалт; ан амьтан дахин нутагшиж байгаа эсэх асуудлууд ордгоос гадна нөхөн сэргээлт болон сэргээлтийн дараа тухайн газар нутгийг ашиглах зорилтууд хэрхэн биелж байгааг хянах явдал орно.
Мониторинг, хяналт шалгалтын дүнд авсан мэдээлэл дээр тулгуурласан менежмент нь уул уурхайн компанид хөгжлийн тогтвортой үр дүнд хүрэх боломж олгодог нь энэ аргаар нийгэм болон байгаль орчны параметрийг тодорхойлогч процесс, журам дүрмийн хэрэгжилтийг хянах боломжтой байдаг байна. Ажлын явцыг хянах замаар дэвшүүлсэн зорилтууд биелэгдсэн эсэхийг тогтоохоос гадна шалгуур үзүүлэлтийн дагуу сэргээгдсэн талбай нь хүн, зэрлэг амьтанд аюулгүй, хор нөлөөгүй, тогтвортой болсныг хэмжих шалгуур үзүүлэлтэд хүрснийг нотлох учиртай (жишээлбэл, уурхайн хаалтын дараа ашиглахаар тохирсон тохиролцоо биелэгдэх боломжтой болсон байдал) (ANZMEC–MCA 2000; DEHP 2014).
Уурхайн талбайн тодорхой хэсэгт хийсэн нөхөн сэргээлтийн ажлын үр дүн таван жилээс өмнө гарна гэж нотолж чадахгүй л болов уу (ANZMEC–MCA 2000). Тиймээс санхүү, тайлан бүртгэл, уурхайн талбайн ажилчид зэрэг туслах механизм, бас элэгдсэн жалгыг хэвэнд оруулах машин техник зэрэг засвар үйлчилгээний нөөцтэй байх нь маш чухал. Уурхай ашиглалттай байгаа үед эдгээр нөхцөлийг
хангасан тохиолдолд нөхөн сэргээлтийн шаталсан төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй; боломжтой
бол нөхөн сэргээгдсэн талбайн тэр хэсгийг шат дараалан чөлөөлж болох талтай.

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

08 САРЫН 03

Амьтны ертөнцийн мониторинг

10 САРЫН 06

Мониторинг хийх аргачлал

09 САРЫН 25

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.