Та юу хайж байна?

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ

Газрын гадаргын рельефийн байгуулалт
Уурхайн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн ажлыг олон хэлбэр, янзаар гүйцэтгэж болдог ба энэ нь
уурхай олборлолтыг ямар аргаар явуулж байгаагаас хамаардаг. Тухайлбал, драглайнаар хийсэн
хаягдлын овоолгыг дуртай газарт байршуулах боломж байдаггүй бол ачааны машин, эсвэл хүрзээр
хаягдлыг дуртай газарт овоолж болохоос гадна эрсдэл дагуулж болох материалыг овоолгын гүнд
булж, харин овоолгын гадна гадаргууд илүү тотгворжилттой материалыг тавих боломжтой байдаг.
Хог хаягдлыг тээвэрлэх, буулгах ажлын төлөвлөгөөг боловсронгуй болгох замаар хаягдлын агуулах
барих зардлыг хэмнэх олон төрлийн програм хангамж бий. Гэвч ийм програм хангамжийн дийлэнх нь
эцсийн үр дүнд нөлөөлж болзошгүй таамаглалыг өөртөө агуулсан байдаг учир эдгээр таамаглалыг
эхлээд сайтар ойлгосны дараа үр дүнг төлөвлөж тооцох хэрэгтэй.
Хаягдлын овоолгын хэмжээ, хэлбэрийг эцэслэхдээ дахин өөрчилж, зардлын хэмжээ их хэмжээгээр
өсөх тохиолдолд анх хог хаяхад гаргасан хэмнэлт нь ямар ч үнэ цэнэгүй болно. Тийм учраас хогийг
зөөж хаяхад хог хаягдлын овоолгын эцсийн хэлбэр ямар байхыг урьдчилан сайтар тооцсны үндсэн
дээр хийх зүйтэй.
Уурхайн талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд гадаргуу жигд бус байх нь маш чухал. Ийм
гадаргад ус, ургамлын үр сайн тогтдог төдийгүй жигд гадаргуутай харьцуулбал ургамалжуулалт жигд
явагддаг юм. Томоохон талбайд жигд бус гадаргууг бий болгох нь богино хугацаанд үр дүнд хүрэх
арга байх боловч хэтдээ элэгдэл илүү хурдтай явагдаж, газар нутгийн тогтворжилтод сөргөөр нөлөөлж
болзошгүй юм. Учир нь том материалууд налуун гадаргын томоохон талбайг хамарсан усны хүчтэй
урсгал үүсгэж, улмаар хөрсний элэгдлийн хурдыг нэмэгдүүлэх талтай. Гадаргуу нь товгор жигд бус байна гэдэг нь ер нь сайн зүйл хэдий ч уг асуудлыг шийдвэрлэх төгс төгөлдөр шийдэл гэж хараахан хэлж болохгүй. Гадаргын өнгөн хэсэг удаан хугацаанд товгор, тэгш бус байвал түүнийг үр дүнтэй гэж үзэх бөгөөд ийм нөхцлийг тэнд байгаа материалын ширхэг (чулуулгын агууламж) тодорхойлох, барьсан далан нь урсацын шинэ суваг бий болгох эсэхээс түүний чанар тодорхойлогдоно.

Төрөл зүйлийн сонголт
Нөхөн сэргээлтийн ажлын зорилт, үр дүн, сэргээлтийн дараа газрыг ямар зориулалтаар ашиглах зэрэг хүчин зүйлс нь нөхөн сэргээлт хийх газарт ашиглах ургамлын төрлийг сонгоход чухал нөлөөтэй (3.2 дугаар Хэсэг). Экотогтолцооны тодорхой үр дүнг бий болгох, тухайлбал нөмрөгийн бүрхэц бий болгох, шимт тэжээлийн мөчлөг, газрын гүний нэвчилт болон урсацыг бий болгохын тулд тодорхой төрөл, хэлбэрийн ургамал шаардагдана.
Уурхайн талбайн өөр өөр онцлог байдалд тохирсон өөр төрөл, зүйлийн ургамал мөн шаардагдаж болзошгүй. Түүнчлэн ургамлын хөрсний физик, хими, биологийн онцлогийг анхаарч үзэх нь чухал бөгөөд, ялангуяа газар нутгийг эргэлтэд оруулах, овоолго болгох, мөн уулын болон боловсруулах ажлын үр дүнгээс өмнө хөрсний шинж чанарт ихээхэн хэмжээний өөрчлөлт гарсныг тооцоолоход хэрэгтэй юм.
Хэрэв анхны төсөл, төлөвлөгөө их хэмжээгээр өөрчлөгдөн шинэчлэгдсэн бол хаалтын дараах ландшафт болон уурхайн талбайн газар хөрсөнд тохирсон орон нутаг дахь байгалийн ижил төстэй, унаган төрхтэй нь ойролцоо жишээг олж тогтоон, хаалтын дараах экотогтолцоонд ашиглаж болох загвар болгон ашиглана.
Хэрэв байгалийн унаган төрхийн жишээ олдохгүй бол өөр аргыг сүвэгчлэх хэрэгтэй. Тухайлбал, тухайн нөхцөл байдалд тэсвэртэй, олон төрөл, зүйлтэй зохицох ургамлын төрөл зүйлийг олж нөхөн сэргээлтэд ашиглах хэрэгтэй. Эсвэл, ургамал тарих материалыг өөрчлөх замаар нөхөн сэргээлтийг амжилттай зохион байгуулж болно.

Ургамал ургаж чадах орчин бий болгох нь
Нөхөн сэргээгдэх талбайн ургамал ургах орчин нь их хэмжээний ургамлан нөмрөгийн бүрхэцийг удаан хугацаагаар тэжээх чадвартай байвал зохино. Үүний тулд дараах нөхцлийг хангасан байна. Үүнд:
• Нэвчилт хангалттай байх
• Хангалттай усны нөөцтэй байх
• Хангалттай амьсгалах боломжтой байх
• Үндсийг тодорхой гүнд тарьж, механик саад тотгоргүй буюу хөрсний дэд давхарга нь ургамалдсөргөөр нөлөөлөхгүй байх
• Ургамлын тэжээллэг бодисыг хангалттай хэмжээгээр өгдөг байх
• Давслаг, хүчиллэг, шүлтлэгийн хэмжээ бага байх
• Ургамал ургахад шаардагдах микробиетийн холбоо харилцаа сайтай байх
Ухаж гаргасан хүдэр буюу хаягдал хүдрийг, эсвэл дээрээс нь хийсэн хучаас хөрсийг ургамал ургах таатай орчин болгож болно. Ургамлын үндсийг зохих хэмжээнд үндэслэх орчинг бий болгохын тулд хөрс болон ухаж гаргасан хүдрийг жич боловсруулах шаардлагатай болно. Үүний тулд ургамалд муу нөлөө бүхий материалыг овоолгын гүн рүү хийж, хөрсөн хэсэгт ургамалд таатай нөлөө бүхий материалаар орлуулах нь зүйтэй. Хучаас хөрсний хүрэлцээ муу байх тохиолдолд (энэ нь гол төлөв хуучин уурхайд түгээмэл байдаг асуудал) хөрсний хоёр дахь давхаргад байдаг хөрсний материалыг ашиглаж болох боловч ургамалд тохиромжтой болохоос өмнө физик, хими, ялангуяа биологийн аргаар боловсруулах шаардлагатай.

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ТӨЛӨВЛӨХ НЬ

08 САРЫН 11

Мониторинг хийх аргачлал

09 САРЫН 25

Нөхөн сэргээлтийн баттерийн онцлог ба эрсдэлүүд

08 САРЫН 23

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.